Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В” хэвээр үлдээх шийдвэр гарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Стандард энд Пүүрс агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В” хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.
Тодруулбал тус агентлаг нь Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B-”, төлвийг “Тогтвортой” хэвээр, богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.
Стандард энд Пүүрс агентлагаас Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр үлдээхэд төсвийн тэнцэлд түүхий эдийн үнийн өсөлт эерэгээр нөлөөлж, сүүлийн 12 сарын хугацаанд төсвийн зарцуулалт илүү хатуу хяналттай байсан боловч Монгол Улсын төсвийн санхүүжилт эмзэг хэвээр байгааг онцолжээ.
Мөн зээлжих чадавхи сүүлийн үед сайжирсан ч институцийн болон бодлогын орчноос шалтгаалан сул хэвээр байна. Монгол Улсын эдийн засаг 2017 онд хурдацтай өссөн, мөн хөрөнгө оруулалт болон уул уурхайн үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр ирэх жилүүдэд бодит ДНБ-ий өсөлт өндөр гарах хүлээлт байгаа. Гэхдээ Монгол Улсын бодлого боловсруулагч байгууллагууд сайн төлөвшөөгүй байгаа болон орлогын түвшин харьцангуй бага байгаа нь үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн байна. Уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдийн өргөжилт, хөрөнгө оруулалт болон хэрэглээний өсөлтийн нөлөөгөөр 2018-2021 онд Монгол Улсын эдийн засаг дунджаар 5.5 хувиар өснө гэж тооцоолж байна. Түүнчлэн 2018 онд эдийн засаг 5.0 хувиар өснө гэж төсөөлсөн нь Мүүдиз агентлагийн төсөөллөөс даруй 1.2 хувиар өндөр байгаа юм. “Оюу толгой” болон “Tаван толгой” зэрэг мега төслүүд нь монголын орлогын түвшинг их хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой ч, нөгөө талаар эрсдэл байсаар байгаа тул тэдгээр эрсдлүүдийг шинжилгээндээ хамруулжээ. Мөн Засгийн газар 2017 оны 4 дүгээр улиралд өр төлбөрийн менежментийг амжилттай хэрэгжүүлж, 2018 оны нэгдүгээр сард төлөх байсан бондын төлбөрийн эргэн төлөлтийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэ нь Монгол Улс сүүлийн жилүүдэд тулгараад буй хүндрэл бэрхшээлийг үл харгалзан дэлхийн зах зээлээс санхүүжилт босгох чадвартайг харуулж байна. Нөгөөтэйгүүр Засгийн газрын болон гадаад өрийн хэмжээ өндөр байгаа нь зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж байгааг тодотгосон байна. Тодруулбал урсгал дансны алдагдлын хэмжээ ихсэж, ДНБ-д эзлэх хувь 2018-2020 онд хоёр оронтой тоонд хүрэхээр байгаа нь гадаад секторын нөхцөл байдал эмзэг байгааг харуулж буй аж. Гэхдээ 2017 онд Төв банкны гадаад валютын албан нөөц (ГВАН) их хэмжээгээр өссөн нь зээлжих зэрэглэлд эерэг нөлөө үзүүлснийг онцолжээ.

Эс энд Пи агентлагийн Монгол Улсад өгсөн зээлжих зэрэглэлийн үнэлгээний оноо:
Монгол Улсын үнэлгээ |
|
1 оноо нь хамгийн сайн, 6 оноо нь хамгийн сул байдлыг илтгэнэ |
|
Институцийн үнэлгээ |
5 |
Эдийн засгийн үнэлгээ |
6 |
Гадаад орчны үнэлгээ |
6 |
Төсөв үнэлгээ: уян хатан байдал болон гүйцэтгэл |
6 |
Төсөв үнэлгээ: өрийн дарамт |
6 |
Мөнгөний захын үнэлгээ |
4 |
Оюу толгой, Таван толгой зэрэг уул уурхайн мега төслүүдийн хэрэгжилт хүлээлтээс өндөр байж, цаашлаад түүхий эдийн үнэ өсөх, гадаад эрэлт их байх зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт дараагийн нэг жилийн хугацаанд тус агентлагийн төсөөллөөс давсан тохиолдолд зээлжих зэрэглэлийг сайжруулах боломжтой юм байна. Харин Монгол Улсын макро эдийн нөхцөл байдал бодитоор муудсан тохиолдолд, зээлжих зэрэглэлийн үнэлгээг бууруулах эрсдэлтэй аж. Тухайлбал, гадаад секторын болон төсвийн байдал ихээхэн муудвал Засгийн газрын өрийн эргэн төлөх дарамтыг нэмэгдүүлнэ. Гэхдээ тус агентлаг зээлжих зэрэглэлийн үнэлгээг хийхдээ ирэх 12 сарын хугацаанд дээрх сөрөг нөхцөл байдал үүсэх магадлал маш бага гэж үзжээ.
Б.Заяа