БНХАУ болон Бүгд найрамдах Доминикан улс дипломат харилцаа тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН (РОЙТЕРС). БНХАУ болон Бүгд Найрамдах Доминикан Улс /БНДУ/ дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцээр байгууллаа гэж Хятадын гадаад хэргийн сайд Ван И мягмар гарагт хэвлэлийн бага хурал дээр мэдээлэв.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Карибийн тэнгисийн Доминикан улс нь Тайванийн дипломат холбоотон байсан аж.
Хятад улс БНДУ-тай дипломат харилцаа тогтоосныг эрс буруушааж байгаагаа Тайванийн гадаад хэргийн сайд Жозеф Ву өнөөдөр болсон хэвлэлийн бага хурал дээр илэрхийлсэн байна. Түүний үзэж байгаагаар, Хятад улсын зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлсэн нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн байж болзошгүй ажээ.

Лу.Батбаяр