Өнөөдрийн арилжаагаар 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-04-30 17:43:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 375,841 ширхэг хувьцаа арилжсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байв. Ингэснээр "Монгол Савхи" UYN+8.70 хувь, "Гермес Центр" HRM+7.14 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл" JLT-9.17 хувь, "ЛэндМН ББСБ" LEND-7.25 хувиар буюу  хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "TOP 20" индекс 20,069.29 нэгж болж 0.39 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,4 тэрбум, 71 их наяд, 395 сая 286 687 төгрөг боллоо.
Связанные новости