"Атар өргөө" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хойшилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-04-27 10:16:44
Улаанбаатар/МОНЦАМЭ/. "Атар өргөө" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гуравдугаар сарын 19-ний өдрийн 14 тоот тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр болсон  байна.

Иймд тус компанийн энэ сарын 27-ны өдөр зарлагдсан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хойшлуулахаар болсон байна. 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн энэ сарын 23-ны өдрийн 183/Ш32018/05104 тоот захирамжийн дагуу "Таван богд трейд" ХХК, "Улаанбаатар гурил" ХХК-иудын нэхэмжлэхтэй, "Атар өргөө" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хойшлуулахаар болжээ. 
 
Связанные новости