ШХАБ-ын гишүүн улсуудын гадаад хэргийн сайд нар хамтарсан үйл ажиллагааныхаа хүрээг тодорхойлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-24 14:50:38
БЭЭЖИН. /ТАСС/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн улсуудын гадаад хэргийн сайд нар ойрын жилүүдэд хэд хэдэн чиглэлд хамтран ажиллах төслүүдийг хэрэгжүүлэх тухай 14 баримт бичигт гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурах ёслол Бээжин хотын төвд байрлах “Дяоюйтай" засгийн газрын байранд болжээ.
 
Уг баримт бичгүүд нь 2018-2022 онд ШХАБ-ын гишүүн улсуудын урт удаан хамтын ажиллагаа, сайн хөршийн найрсаг харилцаа, нөхөрлөлийн тухай гэрээ болон тус байгууллагын гишүүн улсуудын НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-той хамтран ажиллах тухай гэрээ хийгээд байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай гэрээний нөхцөлүүдийг хэрэгжүүлэх, мөн 2019-2021 онд терроризм, салан тусгаарлах үзэл болон хэт даврах үзэлтэй тэмцэх хүрээнд хэд хэдэн төслийг боловсруулахад нэгдсэн улсуудын хамтарсан үйл ажиллагааны хүрээг тодорхойлжээ.
 
Өнөөдөр Бээжин хотод болсон ШХАБ-ын гишүүн улсуудын гадаад хэргийн сайд нарын хуралдааны дүнд уг баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна.  

Түүнчлэн зургадугаар сарын 9-10-нд Хятадын Шаньдун мужийн Циндао хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалттай холбоотой хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зуржээ.
 
Э.Аянзаяа 
Связанные новости