Умард Солонгост баривчлагдан саатуулагдсан АНУ-ын гурван иргэнийг суллах санал тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-21 16:22:32
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үеэрээ Умард Солонгост баривчлагдан саатуулагдсан Америкийн 3 иргэнийг суллаж магадгүй гэдгээ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Америкийн Тагнуулын төв газрын захирал Майкл Помпеод хэлжээ.

“The Wall Street Journal” сонины мэдээлснээр,  Умард Солонгосын эрх баригчид Америкийн иргэдийг суллахад бэлэн байгаа нь тус улстай дипломат харилцаагаа хэвийн болгоход дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чиглэсэн аж.

Умард Солонгост баривчлагдан саатуулагдсан Америкийн хоёр иргэн нь Пхеньянд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд сурдаг байсан бөгөөд тэднийг "төрийн эсрэг дайсагнасан үйлдэл" хийсэн гэх үндэслэлээр 2017 онд баривчилж байжээ. Харин АНУ-ын өөр нэгэн иргэнийг тагнуул хийсэн хэргээр  2015 онд баривчлан саатуулсан байна. Тэднийг суллах тухай яриа хэлэлцээг Умард Солонгост АНУ-ын ашиг сонирхлыг төлөөлдөг Шведийн ЭСЯ-р дамжуулан хийдэг байжээ. 
Э.Аянзаяа 
Связанные новости