Киргизийн парламент засгийн газрыг огцруулах шийдвэр гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-19 13:52:01
БИШКЕК. /ТАСС/. Киргиз улсын парламентын гишүүд өнөөдөр Ерөнхий сайд Сапар Исаков тэргүүтэй засгийн газрын танхимд итгэл үзүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.
 
Парламентын хэвлэлийн албанаас мэдээлснийг үзвэл, дээрх шийдвэрийг парламентын 101 гишүүн дэмжиж, 5 хүн эсэргүүцсэн аж. Ойрын үед парламентын гишүүдийн гаргасан уг шийдвэрийг Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековт хүргүүлэх бөгөөд тэрбээр сайд нарын танхимыг огцруулах эсэхийг шийдэх юм.
 
Э.Аянзаяа 
 

Связанные новости