Хөрөнгийн бирж 29 компанийн 1 сая гаруй хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-04-17 18:05:45
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 1,657,165 ширхэг хувьцаа арилжсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал  12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Авто Импекс" AOI+9.60 хувь, "Махимпекс" MMX+8.39 хувиар  буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Савхи" UYN-14.91 хувь, "Улаанбаатар Хивс" UBH-14.71 хувиар буюу  хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 19,627.43 нэгж болж 0.35 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,4 их наяд, 33  тэрбум, 60 сая  787,753 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарна уу.
Связанные новости