Монгол Улс энэ оны эхний улиралд дэлхийн 160 улстай худалдаа хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-04-13 09:06:38
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний улиралд дэлхийн 160 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.6 тэрбум америк долларт хүрсэн хэмээн ҮСХ-ноос мэдээллээ.

Тодруулбал экспорт 1.5 тэрбум ам. доллар, импорт 1.1 тэрбум ам. долларт хүрчээ.  Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 94.7 хувийг эзэлж байна. 

Харин импортын 68.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна. Импорт өмнөх оны мөн үеэс 354.2 сая ам. доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 86.8 сая ам доллар, үүнээс дизелийн түлш 54.2 сая ам. доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 75.8 сая ам.доллараар, тээврийн хэрэгсэл,тэдгээрийн эд анги 57.7 сая ам. доллараар өссөн нь голлон нөлөөлжээ. 

Б.Заяа
Связанные новости