Өнөөдрийн арилжаагаар 17 компанийн хувьцааны ханш буурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-04-11 16:39:28
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 861,048 ширхэг хувьцаа арилжсанаас 5  компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл" JLT+15.00  хувь, "Евроазиа Капитал Холдинг" HGN+14.37 хувиар хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" UID-10.00 хувь, "Мерекс" MRX-8.58 хувиар буюу компаниудын хувьцаа хамгийн их уналттай байв.

Энэ өдөр "TOP 20" индекс 19,234.93 нэгж болж 2.62 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд 38 тэрбум, 328 сая 279 929 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарна уу.
Связанные новости