Япон болон Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт 6 дугаар сард болж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /ТАСС/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалт ирэх 6 дугаар сард болж магадгүй хэмээн “Асахи” сонин мэдээлжээ. Энэ уулзалт нь 2011 оны 12-р сараас хойшхи Япон болон Умард Солонгосын анхны дээд хэмжээний уулзалт болох юм.
Түүнчлэн тус сонины мэдээлснээр, Умард Солонгос улс одоогоор зургаан талт яриа хэлэлцээнд оролцогч улсуудтай тусдаа уулзалт хийх боломжийг авч хэлэлцэж байгаа аж.
Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэхдээ “Одоогоор Владимир Путин болон Ким Жөн Ун нарын уулзалт хийх боломжийн талаар авч хэлэлцээгүй” гэжээ.
Ким Жөн Ун энэ сарын 25-28-нд Хятадад айлчилсан билээ. Айлчлалын үеэр тэрбээр БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй яриа хэлэлцээ хийсэн юм. Энэ айлчлал нь 2011 онд БНАСАУ-ын удирдагч болсноосоо хойш Ким Жөн Уны гадаад улсад хийсэн анхны айлчлал юм.
Э.Аянзаяа