Си Жиньпин, Ким Жөн Ун нар Бээжинд хэлэлцээ хийв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /Синьхуа/. Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Хятад улсын дарга Си Жиньпиний урилгаар БНАСАУ-ын эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн намын /СХН/ дарга бөгөөд БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жөн Ун Хятад улсад албан бус айлчлал хийж байна гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.
2011 онд БНАСАУ-ын удирдагч болсноосоо хойш Ким Жөн Ун гадаад улсад анх удаагаа айлчилж буй нь энэ юм. Түүний айлчлал өнгөрөгч долоо хоногийн ням гарагт эхэлсэн бөгөөд лхагва гарагт буюу өнөөдөр өндөрлөх аж.
Айлчлалын үеэр Си Жиньпин Бээжин хот дахь Ардын их хурлын танхимд Ким Жөн Унтай хэлэлцээ хийсэн байна. Мөн Си Жиньпин гэргий Пөн Лиюанийн хамт Ким болон түүний гэргий Ри Сол Жутай хүндэтгэлийн зоог барьж, урлагийн тоглолт үзжээ.

ХКН-ын XIX их хурлын дараа ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн /ЦТЗ/ даргаар улиран сонгогдсонд баяр хүргэсэн мэндчилгээ илгээсэнд талархаж буйгаа Си Жиньпин хэлэлцээний үеэр БНАСАУ-ын удирдагчид илэрхийлсэн байна.
Си Жиньпин хэлэхдээ “Онцгой цагт, маш чухал үед хийж буй энэ айлчлал нь БНАСАУ-ын удирдагч манай хоёр улс болоод намын хоорондын харилцаанд ихээхэн ач холбогдол өгч буйн илрэл юм” гэжээ.
Үүний хариуд Ким хэлэхдээ “Хятад улсад сүүлийн үед маш чухал, томоохон арга хэмжээнүүд ар араасаа боллоо. ХКН-ын XIX их хурал өнгөрсөн намар болсон. Мөн саяхан Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал, Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн үндэсний хорооны их хурал амжилттай боллоо. Эдгээр үйл явдал нь нөхөр Си Жиньпин ХКН болоод ард түмнийхээ итгэлийг бүрэн хүлээсэн болохыг тод харуулсан. БНАСАУ-Хятад улс уламжлалт найрсаг харилцаатайн хувьд нөхөр Си Жиньпинд биечлэн баяр хүргэх нь миний үүрэг юм” гэжээ. Тэрбээр цааш нь ярихдаа “Солонгосын хойгийн байдал хурдацтай сайжирч, олон чухал өөрчлөлт гарч байна. Энэ хойгийн одоогийн нөхцөл байдлын талаар өөрийн биеэр ирж мэдээлэл өгөх нь зүйтэй гэж би бодсоны үндсэн дээр энэ айлчлалыг хийж байна” гэсэн байна.
Си Жиньпин хэлэхдээ “Бидний өмнөх үеийн удирдагчдын бий болгосон Хятад болон БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцаа бол манай хоёр улсын хувьд үнэт баялаг юм. Манай хоёр улс эрт үеэс нэг нэгийгээ дэмжсээр ирсэн бөгөөд хоёр талын харилцаа олон улсын түүхэнд сайнаар бичигдсээр байна. Манай хоёр улсын энэ уламжлалт найрсаг харилцаа тодорхой нэг үйл явдлын улмаас өөрчлөгдөн хувирах учиргүй” гэжээ. Мөн тэрбээр “ХКН болон Хятад улсын Засгийн газар Хятад-БНАСАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн чухал ач холбогдол өгдөг. Хятад болон БНАСАУ-ын харилцааг урт хугацаанд эрүүл, тогтвортой байлгаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болоод хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахын тулд бид БНАСАУ-тай илүү нягт хамтран ажиллах хүсэлтэй байна” гэж цохон тэмдэглэжээ.

Хятад-БНАСАУ-ын харилцааг улам бүр бэхжүүлэх дөрвөн саналыг Си Жиньпин дэвшүүлсэн байна.
Нэгдүгээрт, өндөр дээд түвшний харилцан айлчлалыг эрчимжүүлэх. “Өндөр түвшний айлчлал нь Хятад-БНАСАУ-ын харилцааг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Тусгай төлөөлөгчид болоод захидал харилцан илгээх зэргээр харилцаагаа улам бүр бэхжүүлэх боломж бидэнд байна” гэж Хятадын улсын дарга Си хэлжээ.
Хоёрдугаарт, удаан хугацааны шалгуурыг давсан стратегийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх. Си хэлэхдээ “Манай хоёр улс томоохон асуудлуудаар санал солилцсоор ирсэн сайхан уламжлалтай. Хоёр талын аль аль нь нам хоорондын харилцааг бэхжүүлэх, өргөн цар хүрээг хамарсан салбарт харилцаагаа бэхжүүлэх, харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдол өгөх хэрэгтэй” гэжээ.
Гуравдугаарт, энх тайванч хөгжлийн замаар тууштай явах. Хятад улсын дарга хэлэхдээ “Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үе эхлээд байна. Мөн БНАСАУ-ын социалист бүтээн байгуулалт шинэ түүхэн үе рүүгээ ороод байна. Бид энх тайван, хөгжил цэцэглэлт, хамтын ажиллагаа ба харилцан итгэлцлийн тугийг намируулан ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болоод хөгжлийн төлөө урагш тэмүүлэх хэрэгтэй” гэсэн байна.
Дөрөвдүгээрт, Хятад-БНАСАУ-ын уламжлалт нөхөрлөлийг “мөнхлөх”. Хоёр тал янз бүрийн хэлбэрээр, тухайлбал ард түмэн хоорондын харилцааг бэхжүүлэх, ялангуяа залуучууд солилцоог нэмэгдүүлэх замаар Хятад-БНАСАУ-ын уламжлалт нөхөрлөлийг үргэлжлүүлэн авч явах хэрэгтэй гэж Хятад улсын дарга хэлжээ.
Эдгээр саналын хариуд БНАСАУ-ын удирдагч хэлэхдээ “Хятад улсын дарга Си Жиньпиний БНАСАУ-Хятадын харилцааны талаарх санаа бодол болоод хоёр улс, хоёр намын харилцааг цаашид бэхжүүлэх саналууд надад маш их урам зориг өглөө. Миний энэ айлчлалын зорилго бол Хятад улсын даргатай уулзах, стратегийн харилцааг бэхжүүлэх, цаашид илүү нягт хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлэх юм” гэжээ.
Үүний дараа хоёр улсын удирдагчид Солонгосын хойг болоод олон улсын асуудлаар санаа бодлоо солилцсон байна.
Си Жиньпин хэлэхдээ “Энэ он гарснаас хойш Солонгосын хойгт олон эерэг өөрчлөлт гарлаа. Солонгосын хойгийн байдлыг тогтвортой болгохын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж буй БНАСАУ-д Хятад улс талархаж байна. Тус хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, тус хойгийн энх тайван ба тогтвортой байдлыг хамгаалах, аливаа асуудлыг хэлэлцэж зөвлөлдөх замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж Хятад улс үзэж байна” гээд, хоёр Солонгос хоорондын харилцааг бэхжүүлэх, энхийн хэлэлцээ хийхийн тулд дорвитой хүчин чармайлт гаргахыг холбогдох талуудад уриалжээ.
Хариуд нь БНАСАУ-ын удирдагч Ким хэлэхдээ “БНАСАУ Солонгосын хойгийн нөхцөл байдлыг намжаах, энхийн хэлэлцээ хийх санал санаачлага гаргасны дүнд тус хойгийн байдал мэдэгдэхүйц сайжирч байна. Хэрвээ Өмнөд Солонгос болон АНУ бидний хүчин чармайлтыг сайн санаагаар дэмжиж, илүү их хүчин чармайлт гаргавал Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангжируулах асуудал шийдвэрлэгдэх боломжтой. Бид холбогдох талуудын удирдагчидтай дээд хэмжээний уулзалт хийхээр болоод байна” гэжээ.

Г.Доржханд