“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК ногдол ашиг тараана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/."Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.
Тодруулбал 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 56.64 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар
болсон байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг бүртгэлийн өдрийг энэ сарын 27-ны өдрөөр тогтоож ирэх 7 дугаар сарын 2-ноос эхлэн компанийнхаа байранд тараахаар шийдвэрлэжээ.