Шатахууны 44 хоногийн нөөцтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-03-15 15:34:11
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 44 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгааг салбарын яамнаас мэдээллээ.

Тодруулбал А-80 автобензин 83,  Аи-92 автобензин 25, дизелийн түлш 48, ТС-1 онгоцны түлш 28 хоногийн нөөцтэй байгаа аж.

Манай улс энэ онд 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Энэ  сарын 9-ний байдлаар 1.31 сая баррель буюу 178 мянган тонн тос олборложээ. Ингэснээр эхний улирлын байдлаар улсын төсөвт 39.4 тэрбум төгрөг төвлөрүүлж 17.63 хувийн гүйцэтгэлтэй байна.
 
Б.Заяа
Связанные новости