Нялхсын эндэгдэл 2.1 хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-02-22 16:44:39
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрөгч нэгдүгээр сард 6233 эх амаржиж 6271 хүүхэд төрүүлжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 769, амьд төрсөн хүүхэд 769 буюу 14 хувиар нэмэгдсэн байна. Харин нялхсын эндэгдэл нэгдүгээр сард 96 болж, өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өсчээ.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл өнгөрсөн сард 15 болж, өмнөх оны мөн үеэс  хоёр хүүхдээр, харин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18 болж, 3 хүүхдээр тус тус буурчээ. Эхийн эндэгдэл  өнгөрөгч сард нэг болж, өмнөх оны мөн үеийн түвшинд байна хэмээн ҮСХ-ноос мэдээллээ.
Б.Заяа
Связанные новости