Арилжааны банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх есөн сарын хугацаа өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас өнөөдөр арилжааны банкуудад хийгдсэн Активын чанарын үнэлгээний талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Монгол Улсын арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг БНЧУ-д бүртгэлтэй, “PricewaterhouseCoopers Česká republika s.r.o.” компани хийж дуусгажээ. Үнэлгээг танилцуулж өнөөдөр Монголбанкнаас мэдээлэл хийлээ.
Активын чанарын үнэлгээг нийт 230 гаруй мэргэжилтэн, шинжээч, ажилтан зургаан сарын турш хийсэн бөгөөд Олон улсын банк санхүүгийн байгууллагад мөрдөгддөг аргачлал, зарчимд тулгуурлан Монгол Улсын хууль тогтоомж, Монголбанкнаас баталсан холбогдох дүрэм, журам, зааварт нийцүүлж хийжээ. Үнэлгээгээр арилжааны банкуудын зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоонд дүн шинжилгээ хийж, уул уурхайн лицензийн үнэлгээний аргачлалыг тодорхойлсон байна. Энэ нь бусад улс орнуудад хийгддэг активын чанарын үнэлгээнээс онцгой ач холбогдолтой болсоныг дурдаж байлаа.
Активын чанарын үнэлгээний үр дүнд банкны системийн хэмжээнд өөрийн хөрөнгийн дутагдал 2017 оны жилийн эцсийн ДНБ-д харьцуулахад 1.9 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй гарсан нь Монголбанкнаас төсөөлж, урьдчилан таамаглаж байсан хэмжээтэй дүйцэж байгаа аж. Энэ талаар Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Активын чанарын үнэлгээний үр дүнд ДНБ-ийн 2 орчим хувьтай тэнцэх өөрийн хөрөнгийн дутагдал гарсан. Гэсэн хэдий ч банкны системийн үзүүлэлтүүд сайн байна. Тухайлбал өөрийн хөрөнгийн хүрэлцээтэй байдал 13.7 хувь, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 45 хувь гарсан. Систем энэ зэргийн дутагдлыг аваад гарахаар харагдаж байгаа. Монголбанкны зүгээс зөвхөн системийн дутагдлыг олон нийтэд мэдээлэхээр шийдсэн. Банк тус бүрээр мэдээлэл гаргахгүй” гэв. Манай улсын ДНБ 2017 оны байдлаар 20 орчим их наяд төгрөг байна. Үүний 2 хувь гэвэл банкуудад 400 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдал гарчээ.
Мөн тэрбээр "ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Активын чанарын үнэлгээн дээр стресс тест нэмж хийнэ гэж байгаа. Энэ хүрээнд бүх банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ төлөвлөгөөгөө бизнес төлөвлөгөөний хамт Монголбанкинд ирүүлнэ. Эцсийн тоог 3 дугаар сардаа тогтоож банкуудад мэдэгдэнэ" гэв. Тодруулбал Монголбанкнаас арилжааны банкуудад 9 сарын хугацаанд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг даалгавар өгч, энэ оны 12 дугаар сард багтаан бүрэн хангасан байхыг шаардаж буй аж.
УИХ-аас санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх бодлого, банкны салбарын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Төв банк /Монголбанк/-ны тухай, Банкны тухай болон Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталж, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр хүлээж аваад байна. Хуулийн төслүүд батлагдснаар банкинд тавих хяналт шалгалтын арга хэлбэр, шаардлага Олон Улсын стандартад нийцэж, хадгаламжийн даатгалын тогтолцоо бэхжин, банкны салбарын тогтвортой байдал хангагдах ач холбогдолтой хэмээж байлаа.

Н.Гантуяа