Тахиа жилийн отгон арилжаагаар 15 компанийн хувьцаа өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-02-18 15:22:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тахиа жилийн отгон арилжаагаар  I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 303,643 ширхэг хувьцаа арилжсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Мөн өдрийн арилжаагаар 6  компанийн хувьцааны ханш буурсан бол 4  компанийн ханш тогтвортой байв.

Үүнээс "Ремикон" /RMC/+11.08 хувиар "Түшиг Уул" /TUS+6.61 хувиар буюу хамгийн өндөр өсөлт үзүүлсэн бол "Материалимпекс" MIE-10.10 хувь,  "Дархан Нэхий" /NEH-6.52 хувиар буюу хамгийн их уналттай байв.

Ингэснээр "MSE ALL" индекс 1,195.90 нэгж болж 0.20 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,5 их наяд төгрөгтэй тэнцжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_history/2018-02-15  энд дарж үзнэ үү.
Связанные новости