“Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр экспортыг 5.7 дахин тэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-02-14 14:58:41
Улаанбаатар/МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас  “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд  3600 гаруй ажлын байр шинээр бий болгож, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өснө гэсэн тооцоог гаргажээ.

 Дөрвөн жилийн хугацаатай  хэрэгжих  тус хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах төдийгүй ноолуураа боловсруулж чадвал жилд 19,8 сая ширхэг сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүнийг экспортод гаргаж 2,2-4,3 их наяд төгрөгийн борлуулалт хийх боломжтой хэмээн тооцжээ.

Өнгөрсөн онд манай улс 5413 тонн угаасан ноолуур, 509 тонн самнасан ноолуур, 915 мянган ширхэг сүлжмэл хувцас үйлдвэрлэсэн байна. Үүний 90 хувийг анхан шатны боловсруулалт хийж, 10 хувийг нэхмэл, сүлжмэл зэрэг эцсийн бүтээгдэхүүн болгон гаргажээ.
Б.Заяа


Связанные новости