Төвбанк “Монгол Банхар” мөнгөн зоосыг худалдаанд гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-02-09 16:13:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголбанкнаас “Нохой” жилийг угтан “Монгол Банхар” мөнгөн зоос худалдаанд гаргалаа.  

Төвбанк Эрдэнэсийн сангийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу Монгол Улсын болон олон улсын нийтлэг ач холбогдол бүхий тэмдэглэлт ой,  онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан үнэт металлаар дурсгалын зоос гаргах болсон. Тодруулбал “Эрдэнэсийн сан”-гийн дурсгалын зоосны цуглуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах зорилгоор 1972 оноос эхлэн 12 жил, Монгол Улсын нэн ховор амьтад, олимпийн тамирчид, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн сэдвийн хүрээнд дурсгалын алт, мөнгө, зэс зооснуудыг үйлдвэрлэжээ. Улмаар 2017 оноос Монгол Улсад нэн ховордож буй амьтдыг хамгаалах,  олон улсад таниулан сурталчлах зорилгоор “Говийн баавгай” зоосыг санаачлан гаргасан байна.

Дэлхийн улс орнууд  түүх, соёл, түүхэн хүмүүс, дурсгалт газар, онцгой содон үйл явдлыг тохиолдуулан дурсгалын зоосыг үйлдвэрлэн бэлгэ дурсгал, соёлын зах зээлд нийлүүлж ирсэн.  Тухайлбал Австри Улс түүхт ой, алдартай хүмүүс, шинэ жил зэрэг сэдвийн хүрээнд зоос гаргадаг бол Япон улс газар хөдлөлт, байгаль, далайн амьтад болон онцгой содон үйл явдлыг тохиолдуулан жилд 40 гаруй мянган ширхэг зоос гаргадаг байна.

Б. Заяа

Связанные новости