Мьянмар НҮБ-ын шинжээчдийг урьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЕЙПЬИДО. /Ройтерс/. Бангладеш руу дүрвэсэн үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачуудыг буцааж авчрахад бэлэн гэдгээ харуулахын тулд Мьянмарын Засгийн газар НҮБ болон хөрш орнуудын шинжээчдийг Ракхайн муждаа урьжээ.
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Мьянмарын Засгийн газар рохинжа дүрвэгчдэд зориулсан бүртгэл мэдээллийн төв болон түр хоргодох байр бариад байгаа аж.
Өнгөрсөн зун Мьянмарын Ракхайн мужид аюулаас хамгаалах хүчнийхэн рохинжа босогчдын эсрэг ажиллагаа явуулснаар 680 мянга гаруй энгийн номхон рохинжа хүн Бангладеш руу дүрвэсэн юм. Дүрвэгчдийг энэ сарын дундуураас буцааж авчирч эхлэх бэлтгэлийг Мьянмарын Засгийн газар үндсэндээ базааж дууссан байна. Дүрвэгчдийг буцааж авчрах ажлыг ил тод явуулж, тэдний амьдрах орчин аюулгүй гэдгийг харуулах үүднээс Мьянмарын Засгийн газар НҮБ-ын шинжээчид болон хөрш орнуудын холбогдох албаны хүмүүсийг урьж байгаа аж.

Г.Доржханд