Их аварга Хакүхо, Харүмафүжи нар өнөөдөр хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЯпоны мэргэжлийн сүмогийн холбооны арваннэгдүгээр сарын башё буюу Кюүшюү башё өндөрлөх шатандаа орж байна.
Тэмцээнийг их аварга Хакүхо нэг ч унаагүйгээр тэргүүлж яваа бол түүний араас Их аварга Харүмафүжи нэг унаатайгаар нэхэж яваа.
Өчигдрийн барилдаанд Монголын гурван их аварга японы озэки нартай учраа тааран барилдаж өрсөлдөгчдөө буулгаж авсан. Тэгвэл өнөөдрийн хамгийн гол барилдаан Их аварга Хакүхо, Харүмафүжи нарын хооронд болно. Мөн анхаарал татсан барилдааны нэг нь их аварга Какарюү Ананд озэки Тэрүнофүжи нар 13 дахь өдрийн сүүлийн барилдааныг хийх юм.
Ж.Болор
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня