Нэтфликсээс “Бие бялдар Ази: Монголд тавтай морил” нэвтрүүлэг хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-03 13:55:34

Улаанбаатар, 2025 оны арвахоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дэлхийн олон оронд түгэхийн сацуу монголчуудыг дэлгэцийн өмнө уяж, хүлээлт үүсгэсэн Нэтфликсийн “Бие бялдар Ази” шоуг зохион байгуулагчид 14 хүний бүрэлдэхүүнтэй Монголд ирэх гэж байна.


Дээрх шоуны үеэр Монголын багийн ахлагч, улсын арслан Б.Орхонбаяр Солонгосыг эх орондоо урьсан аж. Харин тус багийн ахлагч Ким Дунхён “Энэ шоунд бид ялбал Монголд очно” хэмээн амласан байдаг. Тэгвэл амлалт биеллээ олж, Солонгосын багийн Ким Дунхён, Амотти нар Нэтфликсийн 14 хүний бүрэлдэхүүнтэй багийн хамт Монголд ирэх гэж байна. Мөн Австралийн багийн хүчтэн Эдди  Уиллъмс манай улсад өнөөдөр өглөө ирсэн юм.


Тэдний ирж буй шалтгаан нь шоуны шоуны шинэ өнгө төрхийг харуулсан нэвтрүүлэг бэлтгэнэ. Уг нэвтрүүлэгт Солонгосын багийн Ким Дунхён, Амотти нар оролцох бол Монголоос улсын арслан Б.Орхонбаяр, гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир нар оролцох бөгөөд 10 хоногийн хугацаанд зураг авах ажил үргэлжилнэ. Нэвтрүүлэг дөрвөн ангитай байх бөгөөд эхний хоёр ангийг энэ сарын 24-нд, үлдсэнийг нь 31-нд Нэтфликсээр цацахаар болжээ.


Ташрамд дурдахад, Австралийн багийн гишүүн, алдарт паркурчин Дом Томато, Солонгосын багийн гишүүн, чөлөөт бөхийн тамирчин Жан Ын Силь нар өнгөрсөн долоо хоногт ирээд буцсан юм.






Связанные новости