Өнөөдрийн арилжаагаар 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-23 16:19:52
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 140 414  ширхэг хувьцаа арилжсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Найман компанийн хувьцааны ханш буурсан бол 9  компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" /JLT/+15 хувиар болон "Гермес центр" /HRM/+10.71 хувиар буюу  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Адуун чулуун" /ADL/-5.68 хувиар болон "Материалимпекс" /MIE/ -5.26 хувиар  буюу хувьцаа хамгийн их уналттай байв.

Ингэснээр "MSE ALL" индекс 1,182.1 нэгж болж 0.19 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 эндээс үзнэ үү.
Связанные новости