100 сая төгрөгийн азтан тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-22 09:25:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын 2017 оны сүүлчийн сугалаа өчигдөр буюу энэ сарын 21-нд болж, 16 мянга 573 азтан тодров.

Энэ удаагийн тохирлоор 100 сая төгрөгийн нэг, 20 сая төгрөгийн азтан нэг, 4 сая төгрөгийн 21 азтан тодорлоо. Мөн 500 мянган төгрөгийг 131, 100 мянган төгрөгийн 1504 хүн хожсон бол 20 мянган төгрөгийн азтанаар 14 мянга 868 иргэн тодорсон юм. Харин супер шагналын эзэн тодорсонгүй.

2018 оны эхний буюу энэ сарын 01-31-нд иргэдийн хийсэн худалдан авалтын сугалаа ирэх сард болно. Сангийн сайдын 381 дүгээр тушаалаар НӨАТ-ын сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээг  өөрчлөн баталсан юм. Тухайлбал, НӨАТ-ын сугалааны супер шагналын сан 50 сая төгрөг байсныг 25 сая болгон бууруулав. Мөн тохирлын эхний 3 орон тохирсон бол 20 мянган төгрөг хождог байсан нь 50 мянга, 4 орон таарсан бол 200 мянга, 5 орон тохирсон бол 1 сая, 6 орон тохирсон бол 5 сая төгрөгийн шагналын сантай болгож нэмсэн. Харин 7 орон тохирсон бол та 20 сая төгрөг хождог байсныг 10 сая, 8 орон тохирсон бол та 100 сая төгрөг хождог байсан нь 50 сая төгрөг болж буурах юм.
 
Ч.Ариунболд
Связанные новости