Увс аймагт Спорт авиралтыг хөгжүүлж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Олимпын отгон төрөл гэгддэг Спорт авиралтыг Увс аймагт хөгжүүлэх эхлэл суурь тавигдаад байна. Улаангом сумын Цогцолбор нэгдүгээр сургуулийн спорт зааланд спорт авиралтын хана босгож, өнөөдөр нээлт хийсэн юм.
Энэ үеэр хүүхэд, залуучууд шинэ хананд спорт авиралт хийж үзүүллээ. ЕБС-ийн хичээлийн амралтын үеэр спорт авиралтын ханыг босгосон бөгөөд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 9,8 сая төгрөг шийдэж өгчээ. Ю.Цэдэнбалын нэрэмжит, Улсын тэргүүний лаборатори, Цогцолбор нэгдүгээр сургуулийн сурагчид ийнхүү энэ хичээлийн жилийн гуравдугаар улирлаас спорт авиралтаар хичээллэж эхлэх боломжтой болоод байна. Нээлтэд оролцогсод “Спорт авиралтын олимпийн аварга тус сургуулиас төрөх болтугай” гэсэн ерөөлийн үг хэлж байв.

Б.Батхүү
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar