Өнөөдрийн арилжаагаар 9 компанийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 18 компанийн 899 182 ширхэг хувьцаа арилжсанаас 9 компанийн хувьцааны ханш өсчээ.
Ингэснээр 7 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Тодруулбал "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" /JLT/+14.99 хувь болон "Багануур"/BAN/ +14.51 хувь компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол савхи" /UYN/-3.63 хувь болон "Могойн гол" /BDL/-3.01 хувиар буюу компаниудын хувьцаа хамгийн их уналттай байв.
Ингэснээр "MSE ALL" индекс 1,155.2 нэгж болж 0.1 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,4 их наяд төгрөг болов. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.