Өнөөдрийн арилжаагаар 19 компанийн 72 501 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-11 17:56:23
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 72,501 ширхэг хувьцаа арилжсанаас найман  компанийн хувьцааны ханш өслөө.

Тодруулбал  11  компанийн хувьцааны ханш буурсан байна. Үүнээс "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" /JLT/+14.99 хувь болон "Авто импекс" /AOI/ +14.98 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бөөний худалдаа /BHL/-14.71  хувь болон "Хасу-Мандал" /HSR/-10.0 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 3,080 ширхэг үнэт цаас  318 сая 525 580 төгрөгөөр арилжсан байна.

Мөн өдөр "MSE ALL" индекс 1,153.99 нэгж болж 0.24 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2. 4 их наяд төгрөгөрөөр хэмжигдэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү. 
Связанные новости