Н.Баяртсайхан: Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хууль эрхзүйн орчныг бүрдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй болгох хөшүүргийг бий болгох үүднээс Монголбанк “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” аян зарлалаа.
Төвбанкнаас өнгөрсөн онд “Монгол Алт”, "Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ”, “Санхүүгийн боловсрол” зэрэг аяныг өрнүүлсэн. Тэгвэл энэ онд “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах”-д хувь нэмрээ оруулах юм байна.
Тус аяныг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нээж хэлэхдээ, "Эдийн засаг тогтвортой байх гол хөшүүрэг бол иргэдийн санхүүгийн боловсрол юм. Тиймээс Монголбанк өнгөрсөн онд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж ирлээ. Тухайлбал “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Төвбанкнаас дээрх аянуудыг зарласан бөгөөд төсөв санхүүгийн төлөвлөлт, хадгаламж, зээл, хөрөнгө оруулалт, санхүүгийн эрсдлээс хамгаалах, даатгал, тэтгэврийн хуримтлал үүсгэх гэх мэт санхүүгийн талаарх мэдээлэл өгөх сургалт, уулзалтыг нийслэл болон орон нутагт зохион байгууллаа. Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аяны гол үр дүн нь хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх явдал гэж харж байна. Өнөөдөр санхүүгийн салбарын 95.4 хувийг банк санхүүгийн байгууллага эзэлж буй юм. Банк бол олон зуун жилийн түүхтэй институци. Гэтэл ийм он удаан жилийн түүхтэй банкны өмнө 200 толгой малтай малчин зээл авахаар очдог. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч банк иргэн хоёрын хооронд асар их зөрүүтэй зүйл олон бий. Иргэдийн зүгээс банк санхүүгийн салбарын үйлчилгээний талаар гомдол их ирүүлдэг. Тиймээс жинлүүрийн нэг талд буюу үйлчилгээ үзүүлэгчийн эрх ашгийг тэгшитгэх хууль батлах шаардлага Монгол Улсад бий болсон. Энэ утгаараа Төвбанк Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах тухай хуулийг батлуулахын төлөө хичээн ажиллах болно. Мөн энэ чиглэлээр АХБ-наас төсөл хэрэгжүүлэх бөгөөд гол нь төлийн хүрээнд бодит ажлууд өрнүүлж үр дүнд нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч, иргэн хоёулаа хожих ёстой. Ингэснээр иргэдийг хохироодог жишгийг хална” гэлээ.

Харин ШӨХТГ-ын дэд дарга Н.Бямбадорж хэлэхдээ, "Монголбанкнаас зарласан “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ыг ШӨХТГ дэмжин ажиллана. Санхүүгийн салбарт хэрэглэгчийг хохироох явдал цөөнгүй гардаг. Манайд ирдэг гомдлын нэг хэсэг нь энэ юм. Тиймээс хэрэглэгчээ дээдлэх, эрх тэгш байдлыг бий болгоход хууль эрхзүйн орчин чухал. Дээрх аяны үр дүнд хуультай болох нь гэж ойлгож байна. Хууль эрхзүйн орчин бүрдсэнээр хэрэглэгч хохирох явдлаас ангижирна. “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-д иргэд идэвхтэй оролцохыг уриалья” хэмээв.
2008 оны Дэлхийн санхүүгийн хямралын дараа эдийн засгийг тогтвортой байлгах гол хүчин зүйл нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах явдал гэдэгт олон улс санал нэгджээ. Тиймээс дэлхий нийт хэрэглэгчийг хамгаалахын тулд хяналтаа сайжруулж, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч, хэрэглэгч, салбарын хүртээмжтэй байдлыг бий болгоход анхаарсан байна.
Дээрх аяныг таван сарын хугацаатай өрнүүлэх бөгөөд Төвбанкнаас гадна банк санхүүгийн салбар, Сангийн яам, СЗХ, ШӨХТГ, МИК, даатгалын байгууллагууд хамтран ажиллах аж. Аяны хүрээнд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл өгөх, хэрэглэгчийн хувийн мэдээлэл, нууцлалын аюулгүй байдал, хамгаалалтыг сайжруулах, хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх зэрэг ажлыг өрнүүлэхээр төлөвлөжээ.

Б.Заяа