Автомашин, орон сууц худалдахад 25 хувийн татвар төлөхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим ертөнцөөр автомашин, орон сууц худалдахад 25 хувийн татвар төлөх тухай мэдээлэл ташаа гэдгийг албаныхан хэллээ.
Тодруулбал 2006 оноос мөрдөж буй, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар иргэн, ААН-үүд үл хөдлөх эд хөрөнгө буюу байраа борлуулбал үнийн дүнгээс хоёр хувиар татвар ногдуулж байсан заалт хэвээр байгааг онцлов.
ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамарснаар манай улс энэ оноос эхлэн таван төрлийн татварын хувь хэмжээг нэмээд байгаа юм.
Тухайлбал энэ онд газар, ашигт малтмалын лиценз худалдах татвар, хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар, импортын автомашины онцгой албан татвар, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгож нэмсэн. Хувь хүний орлогын албан татвараар иргэд орлогоосоо хамаарч 10-25 хувийн татвар төлөх юм. 1.5 сая хүртэл орлоготой иргэд 10 хувь,1.5 саяас дээш орлоготой бол 15 хувь, 2.5 саяас дээш орлоготой бол 20 хувь, 3.5 саяас дээш орлоготой бол 25 хувийн татвар төлнө.
Мөн архи, тамхины онцгой албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, шатахууны онцгой албан татварыг энэ онд нэмсэн юм. Тодруулбал нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувиар нэмэгдүүлснээр 11 хувийн татвар төлөхөөр болж байна. Түүнчлэн энэ сараас тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 10 хувиар нэмэгдүүлэхийн зэрэгцээ газар эзэмших тусгай зөвшөөрлөө бусдад худалдах, шилжүүлэхэд шинэ төрлийн татвар авч эхэлнэ.

Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ