Он гарснаас хойш 59.6 сая ширхэг өндөг импортолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-09 10:32:51

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Манай улс энэ оны эхний таван сард импортоор 4540.1 сая ам.долларын бараа, түүхий эд оруулжээ. 


Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 144.9 сая ам.доллараар буюу 3.3 хувиар нэмэгдсэн байна.


Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр 59.6 сая ширхэг өндөг, 3 мянган тонн өтгөрүүлсэн болон хуурай сүү, 24.3 мянган тонн жимс, самар, 14.3 мянган тонн цагаан будаа хилээр оруулж иржээ. 







Связанные новости