Багцын арилжааны ханшийн хэлбэлзлийг шинэчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн бирж багцын арилжааны ханшийн хэлбэлзлийн доод хязгаарыг өмнөх өдрийн хаалтын ханшаас 15.0 хувиас илүүгүй байх, өсөх хэлбэлзэл нь ханшийн хязгааргүй байхаар тогтоосон байна.
Тус биржийн дүрмийн наймдугаар зүйлийн 8.10.11 дэх заалт, “Арилжааны журам”-ын 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг тус тус үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ.
Зах зээлийн оролцогчдоос ирүүлсэн хүсэлтийн дагуу энэхүү өөрчлөлтийг хийсэн бөгөөд шийдвэрийг Хөрөнгийн биржийн "Арилжааны журам"-д тусгасан байна.

Б.Заяа