"Нарантуул" захад гарсан галыг бүрэн унтраав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо "Нарантуул" захын хашаан дотор "Баялаг ундраа" төвийн хойно байрлах цахилгаан барааны павьлионд гарсан галыг бүрэн унтраажээ.
Гал гарсан тухай дуудлага онцгой байдлын байгууллагад 12:53 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах 10, 14, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 14:44 цагт гал түймрийг бүрэн унтраав.
Гал гарсан шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагын үзлэг шалгалтаар тогтоох аж.

Б.Туул