Малын тэжээлийн үнэ 100 төгрөгөөр хямдарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд дутагдалтай байгаа 51 мянган тонн өвс, тэжээлийг ОХУ-аас импортоор оруулж ирэхэд зориулж нийт 40 тэрбум төгрөг шийдвэрлэсэн. Тэгвэл энэ ажлыг гүйцэтгэхээр 34 аж ахуйн нэгж шалгаран ХХААХҮЯ-тай бодлогын гэрээ байгуулсан байна.
Хивэг Улаанбаатарт нэг кг нь 520 төгрөгөөр борлуулж байсан бол тэжээл импортлон нийлүүлж буй аж ахуйн нэгжүүд орон нутагт 400-420 төгрөг болгон бууруулжээ.
Өнөөдрийн байдлаар 10 аж ахуйн нэгж 3160 тонн хивэг, 1700 тонн хорголжин тэжээл, 210 тонн бусад тэжээл импортлоод буй аж. Үүнээс 1300 орчим малчин тэжээл авсан бөгөөд 300 малчин ноосны урамшууллаараа өвс, тэжээл авчээ.
ХХААХҮЯ-аас зохион байгуулж буй “Өвөл хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Төв, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий, Булган, Орхон аймгуудад тэжээлийн худалдааг эхлүүлсэн байна.

Б.Заяа