Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийнханд Байлдааны туг гардуулан өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд Баян-Өлгий дахь Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн шинэ байгууламжуудыг ашиглалтад хүлээн авч, байлдааны тугийг нь ёслол төгөлдөр гардуулан өгсөн юм.
Хурандаа Ц.Буянтогтох захирагчтай Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийнхан шинэ оноос өмнө албан тушаалын 40 айлын орон сууц, штабын байр, цэргийн гал тогоо, шалган нэвтрүүлэх байр, цахилгааны дэд өртөө зэрэг олон бүтээн байгуулалтыг хүлээн авлаа. Энэхүү бүтээн байгуулалтыг хурандаа Б.Дорждэрэм захирагчтай Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийнхан маш богино хугацаанд барьж ашиглалтад оруулсан юм.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Түүхэнд тодоор бичигдэх сайхан үйл явдал тохиож байна. Байлдааны туг авах ёслолд оролцоно гэдэг хүн бүрт тохиогоод байдаггүй ховор завшаан. Байлдааны туг гэдэг бол түүхэн хүнд цаг үед эх орноо алтан амиараа хамгаалсан баатарлаг дайчдын маань амин зүрх байсан юм. Зэвсэгт хүчний анги оршин байхын, эрч хүчний илэрхийлэл болсон энэхүү байлдааны туг дор та бүхний маань ажил үйлс үргэлж мандан бадарч байх болтугай” гэлээ.
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа “Богино хугацаанд үйл ажиллагаагаа жигдрүүлж, сургалт бэлтгэлээ базааж, бүтээн байгуулалтдаа гар бие оролцож, олон сайхан үйл явдлын ард хамтдаа гарч байгаа дайчдаараа бахархаж байна. Ангийн бүтээн байгуулалт үүгээр зогсохгүй, цаашид үргэлжилнэ. Энэ дашрамд барилгуудыг стандартын дагуу богино хугацаанд барьж дуусгасан барилга, инженерийн 340 дүгээр ангийнхандаа баяр хүргэе. Манай залуус энэ эрчээрээ олон ажлын ард гарах ёстой” гэсэн бол Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауржин “Манай аймаг дахь төрийн байгууллагуудаас Зэвсэгт хүчний ангиуд маань үргэлж манлайлж иржээ. Зуд турхан тохиолдохооос эхлээд олон хүндрэлтэй цаг үед Зэвсэгт хүчний 340 болоод 331 дүгээр ангийнхан орон нутагтаа тусалж байгааг дарга нарт нь уламжилмаар байна. Орон нутгийн удирдлагуудын хувьд дэмжиж ажиллана” гэсэн юм.

Н.Туяа