"Хүннү Менежмент" компанийн хувьцаа хамгийн өндөр хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-12-22 15:43:32
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаа I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 434.267 ширхэг хувьцаа арилжсанаас 12  компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр  11  компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Хүннү Менежмент" /HBZ/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Монгол Секюритиес” ХК-ийн /MSC/ ханш хамгийн өндөр буюу 14.63 хувиар унажээ.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1,182.41 нэгж болж 0.20 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 494 тэрбум 25 сая 907 347 болов. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_history/2017-12-21 энд дарж үзнэ үү.
Связанные новости