500 сая төгрөгийн супер азтан шагналаа гардлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалааны 500 сая төгрөгийн супер азтан өнөөдөр шагналаа гардлаа. Өнгөрсөн 10 дугаар сарын 22-нд тодорсон сугалааны тохирлыг гурван сарын турш холбогдох байгууллагууд шалгасны эцэст өнөөдөр супер азтанд шагналыг гардуулж буй юм.
Супер шагналын эзнээр Хан-Уул дүүргийн иргэн Ж.Алтанзул тодорсон бөгөөд нийтдээ 500 гаруй баримт бүртгүүлснээс ийнхүү азтан болж байгаа аж.
500 сая төгрөгийн батламжийг гардуулах үеэр Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Сүүлийн хоёр жил олгож буй НӨАТ-ын урамшууллын хамгийн өндөр дүнтэй супер азтанаар шалгарлаа. Иргэд маань НӨАТ-ын баримтыг бүрдүүлдэг болсноор далд эдийн засгийг ил болгож, бааз суурийг нэмэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна” гэв.

Б.Заяа