Ноолуураа биржээр дамжуулан борлуулдаг малчдын тоо 40 хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-12-19 15:09:43
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөдөө аж ахуйн бирж үүсмэл санхүүгийн хэрэгсэл буюу анхны ноолуурын форвард арилжааг  зохион байгууллаа.

Тодруулбал  биржид малчид ноолуураа самнахаас гурван сарын өмнө биржид  зарах захиалга өгөх боломж  бүрдэж байна. Ингэснээр малчид үнийн эрсдлээс сэргийлж эцсийн худалдан авагчтай шууд харьцах давуу талтай юм байна. форвард арилжаа буюу шууд худалдан авагчаар 10 компани оролцох аж.

Хөдөө аж ахуйн биржийн арилжаа сүүлийн нэг жилд идэвхжсэн байна. Өөрөөр хэлбэл ноолуураа биржээр дамжуулан борлуулдаг малчдын тоо 40 хувиар өсчээ. Энэ онд Хөдөө аж ахуйн бирж 155 удаагийн арилжаа зохион байгуулж, нийт 453 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Түүнчлэн хөдөө аж ахуйн бирж дөрвөн жилийн  хугацаанд дээд арилжааны үнийн дүнг энэ онд гүйцэтгэжээ. Тодруулбал өнгөрсөн сарын 24-нд I зэрэглэлийн ноолуурыг 2.3 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Харин тогтвортой арилжааны  дүнгээр өдөрт 1.8 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ.
Б.Заяа
Связанные новости