Уурхайн гүнд агааргүй болсон гурван иргэний амийг аварлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2017-12-18 18:51:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нүүрсний бичил уурхайн гүнд цахилгааны саатал гарсны улмаас гурван хүн агааргүй болжээ. 

Тодруулбал тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан Шонхор” ХХК-ийн эдэлбэр газарт иргэн М-ийн нүүрсний бичил уурхайн налуу амны цахилгаан хуваарилах самбарт гэмтэл гарсны улмаас гурван иргэн цахилгаангүй, агааргүй боллоо гэсэн дуудлагаар өнгөрөгч баасан гарагт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ослын голомтод ажиллажээ. Аврагчид аврах ажиллагааг шуурхай явуулан  агааргүй болсон гурван иргэнийг эсэн мэнд гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгсөн байна.
Ослын дуудлагаар нийт 7 алба хаагч, 1 автомашинтайгаар аврах ажиллагаанд оролцсон байна.
Н.Туяа
Связанные новости