Хадгаламж зээлийн хоршоод иргэдэд 20.3 тэрбум төгрөгийн зээл олгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар (НХЭГ)-аас “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр"-ийн хүрээнд өнөөдөр “Хадгаламж, зээлийн хоршоодын удирдах ажилтнуудын чадавхи бэхжүүлэх” сургалт зохион байгуулав.
Сургалтад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй хадгаламж, зээлийн хоршооны удирдах ажилтнууд оролцож, бизнес төлөвлөгөө боловсруулах, санхүүгийн эрсдлийн менежмент, хэрэглэгчидтэй харилцах менежмент, архив албан бичиг хэргийн хөтлөлтийн стандартыг хангах зэрэгт суралцлаа.
2017 онд Нийслэлийн бичил бизнесийг дэмжих сантай 122 хадгаламж зээлийн хоршоо гэрээ байгуулан хамтарч ажилласан байна. Үүнээс 99 хадгаламж зээлийн хоршоодтой байгуулсан гэрээ дуусгавар болж байгаа байгаа аж. Эдгээр хоршоод энэ онд 20.3 тэрбум төгрөгийн зээлийг давхардсан тоогоор 6631иргэнд олгосон байна. Энэхүү зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу буюу 14.5 тэрбум төгрөг болсныг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр сургалтын үеэр онцлов.

Ч.Ариунболд