Худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журмыг шинэчилж баталжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2017-12-18 11:55:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам”-ыг Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 14 өдрийн 363 тоот тушаалаар шинэчлэн баталжээ. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон энэ журмын дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч болон захиалагч байгууллагууд тухайн жилийн төсөвт батлагдсан бараа, ажил, үйлчилгээг төлөвлөх, мөн Худалдан авах ажиллагааг тайлагнах юм байна. Ингэхдээ дээрх журмын 1 дүгээр хавсралтад заасан холбогдох бүх маягтуудыг ашиглаж заасан хугацаанд Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх шаардлагатай аж. 

Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого хариуцсан нэгж нь Төсвийн ерөнхийлөн захирагч нарын ирүүлсэн худалдан авах ажиллагааны нэгдсэн тайлан болон Цахим худалдан авах ажиллагаааны системд оруулсан мэдээлэлд үндэслэн тухайн оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд энэхүү журмын 2 дугаар хавсралтад заасан аргачлалын дагуу үнэлгээ хийх юм байна. 

Шинэчлэгдсэн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам”-тай дараах http://http://pcsp.gov.mn/uploads/aefb0b461c1d16d06f09bf121bd651eb.pdf холбоосоор танилцах боломжтой. 
Н.Туяа

 
Связанные новости