Хөрөнгө оруулалт татах боломжийн талаар Японы бизнес эрхлэгчид илтгэл хэлэлцүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-14 16:00:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жижиглэн худалдаа эрхлэгчдийн “Их хүрээ-2018” үндэсний чуулган, “Хүрээ авардс-2017” худалдааны салбарын оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа энэ сарын 25-нд болно.

Энэхүү арга хэмжээг Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо (МЖХЭХ), “GS1 Mongolia” ТББ- хамтран зохион байгуулах бөгөөд хот, хөдөөгийн 800 худалдаа эрхлэгч оролцох юм. “Их хүрээ-2018” үндэсний чуулганаар худалдааны салбарын стандарт, норм норматив болон инноваци техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх боломжуудын талаар хэлэлцэх юм. Мөн хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээл авах боломжийн талаар Японы бизнес эрхлэгчид илтгэл хэлэлцүүлэх аж.

Мөн өдрийн 18.00 цагт “Мишээл экспо”  төвд эхлэх “Хүрээ авардс-2017” худалдааны бизнес эрхлэгчдийн нэгдсэн шинэ жилийн баярын арга хэмжээний үед салбарынхаа шилдгүүдийг  “Худалдааны ирээдүйн санаачилга”,”Цахим шийдэл”, “Тохижилттой дэлгүүр”, “Залуу худалдаачин”,”Интерпренер” зэрэг 11 номинациар шалгаруулна. Энэ үеэр 15 азтаныг шалгаруулж, гурван супер азтаныг Япон улсад долоо хоногийн бизнес аялал хийх эрхийн бичгээр шагнах юм.

Ч.Ариунболд
Связанные новости