НӨАТ-ын буцаан олголтыг ирэх оны эхний улиралд багтааж олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг ирэх оны эхний улиралд багтааж урамшууллаа авах юм байна.
НӨАТ-ын баримтыг тухайн аж ахуйн нэгжүүд илгээгээгүй бол 72 цагийн дотор илгээх үүрэгтэйг албаныхан хэллээ. Илгээсэн ч баримт баталгаажаагүй бол 1800-1288 дугаар руу залгаж НӨАТ-ын сугалааны дугаараар шалтгааныг тодруулах боломжтой юм байна. Мөн иргэдэд төлбөрийн баримтыг сугалааны тохирол болох хүртэл хаяхгүй байхыг ТЕГ -аас анхааруулав.

Түүнчлэн иргэд орон сууц худалдан авсан тохиолдолд төлбөрийн баримтаа баталгаажуулан бүртгүүлэх ёстой бөгөөд НӨАТ-ын 2 хувийг буцаан авах болон ХХОАТ-ын хуулиар хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ хэмээн албаныхан хэллээ.
Б.Заяа