Алт худалдан авалт 1.5 тонноор нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-12-05 16:04:55
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Төвбанк 11 дүгээр сарын эцсийн байдлаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 19.1 тонн алт худалдан авсан байна.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.5 тонноор нэмэгдэж, 8 хувийн өсөлт үзүүлжээ. Алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Алт” аяныг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлснээс өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн алтыг дэлхийн зах зээлийн үнээр худалдан авах болсон зэрэг нь алт тушаалтыг нэмэгдүүлэхэд үр дүнгээ өгсөн хэмээн албаныхан хэлж байна.

Өнгөрсөн долоо хоногт алтны ханш 1288.87 ам.доллараар нээгдсэн бөгөөд 1283.81 ам.долларт хүрч буурсан байна. Ийнхүү буурахад АНУ-ын ДНБ-ийн өсөлт шинжээчдийн таамаглаж байснаас өндөр түвшинд хүрсэн нь гочлон нөлөөлсөн хэмээн Голомт банкны шинжээчид онцоллоо.
Б.Заяа
Связанные новости