Өнөөдрийн арилжаагаар 14 компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-12-04 17:48:39
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 290 002 ширхэг хувьцаа арилжсанаас 14 компанийн хувьцааны ханш өсчээ. Ингэснээр  9  компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байв.

Үүнээс "Монголын хөгжил үндэсний нэгдэл" ХК /HAM/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Монголын цахилгаан холбоо” ХК-ийн /MCH/ ханш хамгийн өндөр буюу 4.53 хувиар унажээ.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 462 ширхэг үнэт цаас  48.3 сая төгрөгөөр арилжаалагдсан бол багцын арилжаагаар 1 049 ширхэг үнэт цаас  106.3 сая төгрөгөөр арилжаалжээ.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 9 ширхэг үнэт цаас 0.9 сая төгрөгөөр арилжаалав. Энэ өдөр "MSE ALL" индекс 1,257.20 нэгж болж 0.68 хувиар өссөн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү. 
Связанные новости