Блокчэйн технологи цаасгүй нийгмийг бий болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс технологийн хувьсгалд ялахын тулд хөдлөх цаг болсон гэдэгтэй “Крипто Үндэстэн чуулга уулзалт- 2017”-ын төлөөлөгчид саналаа нэгтгэж байна.
Мэдэхгүйгээсээ болж алдаа гаргах, улмаар бусдын үгээр хана, хэрэм босгодог хүмүүс бий. Гэвч бид технологийн урсгал, шинэчлэлээс зайлж чадахгүй. Тухайлбал Сингапур улс хөгжлийг тэргүүлэхдээ санхүү, мөнгөний асуудал тийм ч хүнд байгаагүй. Харин хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх хүнд байсныг удирдагчид нь тодотгодог. Үүнтэй адил монголчууд бид сэтгэлгээгээ өөрчилж технологийн эрин үе рүү эргэлт буцалтгүй явснаар амжилт олно гэдгийг оролцогсод онцолж байв.
Чуулганы төлөөлөгчид биткойн, криптовалют болоод блокчэйн технологи ба Монгол Улсын хууль эрхзүйн орчин, Финтек санхүүгийн цаашдын хөгжил гэсэн үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Улмаар мэргэжилтнүүд биткойныг ашигтай, ашиггүй гэж сурталчлах бус энэ талаарх зөв ойлголтыг нийгэмд өгөх, дижитал талбарт ажиллаж буй хүмүүсийн үлгэр дууриалал хэрэгтэй. Криптовалютыг дэлхий нийт үгүйсгэх бус үр дүнг нь харахаар зах зээлээ тэлж байна. Дэлхийн улс орнууд ямар нэгэн зохицуулалт, дүрэм, журмаар дарах бус иргэддээ зөв ойлголт өгөх чиглэлд ажиллаж буйг илтгэгчид дурдлаа.
Түүнчлэн блокчэйн технологийг төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд ашиглаж цаасгүй нийгэм рүү шилжих боломжтой. Тухайлбал англичууд гэр бүлийн асуудлыг шийдэхийн тулд блокчэйн технологийг ашиглан бүртгэлжилт болон салалтыг гуравдагч этгээд оролцуулахгүйгээр шийдэх боломжийг бүрдүүлсэн гээд хялбар арга замаар асуудлаа шийдэж буйг иш татав.
Шинэ тутам нэвтэрч буй ямар ч зүйлийг монголчууд хүлээж авахдаа эхлээд эрсдлийг нь тооцоолдог. Энэ нь зөв. Гэхдээ эрсдэлтэй гээд хойш сууж боломгүй. Дэлхийд 300 гаруй сая хүн биткойныг авсан. Энэ тоо эрсдэл хэр вэ гэдгийг илэрхийлэх байх гэдгийг мэргэжилтнүүд онцлов. Ийнхүү ирээдүйгээ баталгаатай болгох, улмаар Монгол Улс биткойн олборлолтоороо богино хугацаанд цойлох эхлэл энэ чуулган ч байж болох юм хэмээн зохион байгуулагчид нь ярилаа.
Чуулганы үеэр криптовалют, Хэрэглээ, аюулгүй байдал, цахим түрийвч гэсэн сэдвээр сургалт явуулж байгаагаас гадна “Mongolian cryptocurrency association”, МОСТ ПСП ХХК зэрэг компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж буй юм.
Яг одоо төлөөлөгчид Финтек санхүүгийн цаашдын хөгжил сэдэвт төвлөрөн ярилцаж байна.

Б.Заяа