Хуурамч шошготой органик бүтээгдэхүүн борлуулахыг хазаарлах журам гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс орцын 90 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай хүнс, тэжээл, бордоог “органик”-т тооцохоор хуульчилсан. Тэгвэл Органик бүтээгдэхүүний тухай хуулийг дагалдах журмуудыг баталснаар хуурамч шошготой органик бүтээгдэхүүн борлуулах боломжийг хазаарлах юм.
ХХААХҮЯ-наас хоёр дахь жилдээ Азийн болон Монголын бүтээмжийн байгууллагатай хамтран “Органик хүнс хөдөө аж ахуйн Үндэсний II чуулган”-ыг МҮХАҮТ-д зохион байгуулж байна.
Монгол Улс унаган төрхөө хадгалсан байгальтай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд уламжлалт, арга технологи зонхилсон, цэвэр органик гэдгээрээ бусад орнуудаас ялгардаг. Өнгөрсөн онд баталсан Органик хүнсний тухай хууль олон улсын жишгийн дагуу органик хүнс үйлдвэрлэж, баталгаажуулан, тогтсон шошготойгоор гадаад, дотоодын зах зээлд гаргаснаар малчид, тариаланчдын орлого нэмэгдэх, хуурамч бүтээгдэхүүнийг хумих, хүнсний тэжээллэг чанар дээшлэх боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн дээрх хуулийн хүрээнд хүн амын эрүүл мэнд сайжрах, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн суурь бий болох, ногоон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой хэмээн салбарынхан онцолж байв.

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Гантогтох ярихдаа, “Органик хүнсний тухай хуулийн хүрээнд 6 журам нэг аргачлалыг боловсруулан батлуулах юм. Төслөө хийгээд бэлэн болсон бөгөөд батлуулах л үлдээд байна. Дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ шошгон дээр “органик” гэсэн тодотголыг дур зоргоороо тавьдаг. Дээрх журмуудыг мөрдөж эхэлснээр лаборториудын чадавхийг сайжруулах, бүтээгдэхүүнд энэ органик гэдгийг батлах тэмдэг тавих юм. Үүнээс гадна хүнсний нэмэлт агуулаагүй “цэвэр” гэдгийг батлах гол баталгаа нь баталгаажилтын байгууллага. Тиймээс гадны зөвлөхүүд хүрэлцэн ирж бизнесийнхэнд “Органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад үйлдвэрлэгч, хэрэглэгч, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн хүнсний асуудал эрхэлсэн ажилтнуудаас бүрдсэн 100 орчим төлөөлөгч оролцож буй юм. Үндсэн илтгэлийг Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх Ноён Лорензо Перис тавьж байна. Манай улсын хувьд “Органик хүнсний тухай хууль”-ийг мөрдөж эхэлснээр хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналт сайжрах төдийгүй бүтээгдэхүүнүүдийг “органик” болон “органик бус”-аар нь ялгах боломж бүрдсэн. Нөгөөтэйгүүр органик хүнсний тухай хуульд зааснаар органик гэдгийг тодорхойлж баталгаажуулахад эрх бүхий гурван байгууллага ажиллана. Тухайлбал Стандартчилал Хэмжил зүйн газраас итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага, олон улсын итгэмжлэлтэй баталгаажуулалтын байгууллага, харилцан итгэлцэлд тулгуурлсан үйлдвэрлэгч, хэрэглэгчийн оролцоотой баталгаажуулалтын байгууллага органик бүтээгдэхүүнд баталгаажилт хийх юм” гэлээ.
Чуулганы төлөөлөгчид байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан дэлхий нийтэд га-аас авах ургацын хэмжээ багасч, гадаргын болон гүний ус хомсдон, хөрсний үржил шим муудаж, цөлжилт өрнөж буй энэ үед Монгол Улс давуу талаа ашиглаж органик бүтээгдэхүүнээ экспортлоход анхаарах хэрэгтэй гэдэгт саналаа нэгтгэлээ.

Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ