Хар тамхины илрүүлэлтэд орчин үеийн багаж ашиглана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-11-25 16:31:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Ерөнхий прокурорын газар Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газартай хамтран "Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг сайжруулах-2017" төслийг хэрэгжүүллээ.

Төслийн хүрээнд тус албаны Хар тамхитай тэмцэх газар нь Англи улсад үйлдвэрлэсэн хоёр ширхэг IONSCAN 600 төхөөрөмжийг хүлээн авсан байна. Энэхүү төхөөрөмж нь зөөвөрлөхөд хялбар, зөөврийн өндөр мэдрэгчтэй илрүүлэгч багаж бөгөөд тэсэрч дэлбэрэх бодис, хар тамхи, мансууруулах бодисыг нарийвчлан илрүүлэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологитой юм.

Иймд дэлхийн томоохон улсуудын нисэх буудал, хил, гаалийн байгууллагуудад өргөнөөр ашигладаг аж.

Б.Туул

 


Связанные новости