Олон улсын экспорт-импортын клуб байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-21 15:22:15
МОСКВА. /ТАСС/. Москва хотын “Манеж” үзэсгэлэнгийн төв танхимд болж буй “Гол кадрууд. ТАСС гэрэл зургийн архив нээж байна” нэртэй гэрэл зургийн үзэсгэлийн хүрээнд ОХУ-ын экспортын төв, мэдээллийн ТАСС агентлаг болон “Бизнес эрхлэгч Орос” байгууллага хамтран Олон улсын экспорт-импортын клубын танилцуулгыг хийсэн байна. Төслийг танилцуулсны дараа хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурах ёслол болсон талаар ТАСС агентлаг мэдээлэв.

“Өнөө цагт экспортын асуудал нь чухал сэдвүүдийн нэг билээ. Гэсэн ч энэ сэдвийг зөвхөн албан ёсны хурал, зөвөлгөөн, чуулга уулзалтуудын үеэр хэлэлцэх төдийхнөөр хязгаарлах ёсгүй юм. Олон нийтийн байгууллага, бизнес эрхлэгч, эскпортлогч, төрийн байгууллагуудын төлөөлөгчдийг албан бусаар нэгтгэдэг талбар хэрэгтэй гэж бид үзэж байна. Энэ бүхнээс үүдэн бид клуб байгуулахыг санаачилж өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлж байна” гэж Оросын экпортын төвийн дарга Петр Фрадков тэмдэглэжээ.
Э. Аянзаяа
Связанные новости