“Мах Импэкс” ХК Иран улс руу төлөгний мах экспортолж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-16 14:50:35
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Мах Импэкс” ХК-иас Исламын бүгд найрамдах Иран улс руу 200 тонн төлөгний мах экспортолсон байна. Тус компани Иран руу энэ онд нийт 1000 тонн мах экспортолно хэмээн мэдэгдлээ.

“Мах импэкс компани” “Малчдыг дэмжих хөтөлбөр-2017”-ийн хүрээнд мал, махыг малчдаас зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авч эхэлжээ.

Мах Импэкс ХК-ийн  гүйцэтгэх захирал Б.Бадмаа ярихдаа,  “Энэ жил гантай, малын тарга тэвээрэг муу, хадлан тэжээлийн нөөц бага гээд нэлээн хүндрэл үүсэхээр байна. Өмнөх жилүүдээс  илүү хүйтрэх төлөв гарч байна. Тиймээс манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд малчдыг орлогoжуулах зорилгоор мал, махыг малчдаас зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авч эхэллээ. Эрүүл өвчингүй бүсээс  мах нийлүүлж стандартын дагуу бэлтгэн  Иран улс руу эхний ээлжинд 200 тонн төлөгний мах экспортлохоор энэ сарын 13-нд цуваа хөдөлсөн” хэмээв.
 
Б.Заяа
Связанные новости