“АйТүүлс” хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг маргааш эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-15 17:57:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “АйТүүлс” ХК нь 1.3 тэрбум төгрөгийн хувьцааг зах зээлд гаргасан бөгөөд  үнэт цаас худалдан авах захиалга нь  нийлүүлэлтээсээ 3 дахин их буюу нийт 3.9 тэрбум төгрөгт хүрч амжилттай хаасан.Тэгвэл тус компани хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг маргааш эхлүүлэхээр болсон байна.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д бүртгэгдсэн хамгийн отгон компани болох “АйТүүлс” ХК нь интернетийн технологид суурилсан дата төвийн үйлчилгээ болон түүний дагалдах үйлчилгээ болох домэйн нэрийн бүртгэл, сервер байршуулах үйлчилгээ үзүүлдэг. Тус компани Дархан хотод олон улсын TIER III стандартын шаардлага хангасан Модуляр дата төвийн парк байгуулах зорилгоор IPO гаргасан бөгөөд Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргасан компаниуд дунд хамгийн их захиалга авсан компаниар тодорчээ.

Б.Заяа
Связанные новости